Спрайт супер лиг бямба гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Спрайт супер лиг бямба гаригт эхэлнэ

Амны цангаа тайлж, сэнгэнэсэн цэвэр амтаараа хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүн бол Спрайт ундаа билээ. Спрайт ундааны эрч хүчний тэсрэлт өгдөг жинхэнэ цэвэр амтнаас нь гадна хүүхэд, залуус сагсан бөмбөгтэй салшгүй холбож үздэг. Үүний учир нь “М-Си-Эс Кока Кола” компани “TLG13” ТББ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Спрайт хөгжлийн лиг болон Спрайт супер лигийн тэмцээн юм.
 
Спрайт хөгжлийн лигийн тэмцээн 2011 оны аравдугаар сараас 2012 оны нэгдүгээр сарын хооронд болж, нийт 48 багаас “Танан Импекс” баг аваргаар тодорсон юм. Тэд аваргын цом алтан медаль, таван сая төгрөгийн шагнал гардсанаас гадна Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцох эрхээр шагнуулсан билээ.

Тэгвэл, Спрайтаар овоглосон сагсан бөмбөгийн Спрайт супер лигийн тэмцээн хоёрдугаар сарын 4-нд буюу ирэх бямба гаригт Буянт-Ухаа дахь Спортын цогцолборт нээлтээ хийх гэж байна. Тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй зургаа, нийт 21 баг тамирчид  оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Энэ жилийн аварга багийг алтан медаль, арван сая төгрөгөөр байлж, шилдэг тамирчид Иллиноис мужийн Чикаго хотод аялан тоглолтоор явах эрхээр шагнуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж