“Хунт нуур” балетыг дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

“Хунт нуур” балетыг дахин тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирэх бямба гаригт буюу энэ сарын 4-нд Б.Шаравын “Чингис хаан” үндэсний түүхэн дуурийг тоглох юм. Харин энэ сарын 5-нд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох юм. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байв.

Энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тогложээ. Өнөөдрийн балетын урлагийн ноён оргил болсон энэхүү бүтээл анхны тоглолтоороо үзэгчдээс тааруухан үнэлгээ авч байсан нь тухайн тоглолтын бүжигчид болон балетмейстртэй холбоотой гэлцдэг. П.И.Чайковскийд өөрт нь ч таалагдаж байгаагүй аж. 1880-аад оны сүүл үед нэрт балетмэйстр Петипа, Иванов хоёр “Хунт нуур”-ыг засварлан 1895 оны нэгдүгээр сарын 15-нд болж, тэр цагаас эхлэн алдаршсан түүхтэй юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж