Дуучин Д.Отгонжаргал “Өнө мөнхийн орон” тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Отгонжаргал “Өнө мөнхийн орон” тоглолтоо хийнэ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал хоёрдугаар сарын 11-нд Тусгаар тогтнолын ордонд бие даасан анхны тоглолтыг толилуулах болсон талаараа мэдээлэл хийлээ. Түүний “Өнө мөнх орон” нэртэй анхны бие даасан тоглолт нь гурван хэсгээс бүрдэх аж. Тэрбээр поп опера чиглэлийн уран бүтээлүүдээ толилуулахаас гадна Морин хуурын чуулгатай хамтран дэлхийн болон монголын сонгодог аялгууг хуурын хоёр чавхдастай хослуулан эгшиглүүлэх нь ээ. Дуучин Отгонжаргал  “Voice” хамтлагийнхантайгаа хамтран гурван ч тоглолт тавихдаа хайр дурлалын дууг огт дуулж байгаа гэнэ. Харин энэ удаагийн тоглолтоо Гэгээн хайрэн баярт зориулж байгаа учраас хайр дурлалын дууг сонгож авсанаа ч дуулгалаа. Тоглолтын бас нэг сюрпризийг задалбал, тэрбээр төгөлдөр хуурч, Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, хийлч Ч.Дэлгэрцэцэг нартай хамтран трио буюу гурвал уран бүтээлийг бэлдээд байгаа гэнэ. Тэд энэ үдэш гурвалсан дөрвөн ч бүтээлээ лүзэгчдэд толилуулах юм байна. Урилгаар оролцож байгаа уран бүтээлчид бүгд дуучин Отгонжаргалтай хослон тайзнаас мэндчилэх нь ээ. Тайз дэлгэц хосолсон “Өнө мөнхийн орон” тоглолтын тасалбар 29900, 39900 төгрөгийн үнэтэй гэнэ.

Дуучин Д.Отгонжаргал нь өнгөрсөн жил Төв аймгийн “Монгол туургатан” театрын “Хязгааргүй” моно опера  дуурийн гол дүрд тоглож, “Гэгээн муза-2011” наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн юм. Мөн өнгөрсөн намар “Voice” хамтлагийнхан Европын оронд ажиллаж амьдардаг монголчуудад “Voice of Mongolia” тоглолтоо хүргээд ирсэн юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж