Салхин цахилгаан станц баригдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Салхин цахилгаан станц баригдаж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын Салхит ууланд салхин цахилгаан станц барих ажил эд хийгдэж байгаа ажээ.Одоогоор угсратлын ажил дуусах шатандаа орж,станцад үйлдвэрлэгдсэн цахилгааныг төвийн эрчим хүчтэй холбох ажлыг эхлүүлсэн байна. Уг ажлыг мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс санхүүжүүлж байгаа бөгөөд 22 километр шилэн кабель тавигдах юм байна. Мөн Налайх дүүргийн дэд станцыг өргөтгөх ажлыг ч хийх гэнэ. Өнгөрсөн жил монголын салхины нөөцийг судалж, уг судалгаагаар манай улсын салхины нөөц БНХАУ-ыг ч хангаж чадаххуйц цахилгаан үйлдвэрлэхэд  хүрэлцэнэ хэмээн тогтоосон байна. Тиймээс энгийн цахилгаан станцаас гарч буй цахилгаан салхины цахилгаан станцаас гарч байгаа цахилгааны үнийн зөрүүг Мянганы сорилтын сангаас гаргахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж