ИЗНН-ын нэгдлийг хууль бус гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

ИЗНН-ын нэгдлийг хууль бус гэв

“Ногоон баг өмссөн нөхдүүдээс намаа хамгаалж байна” хэмээн Монголын ногоон нам өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд “Өнгөрөгч бямба гаригт буюу нэгдүгээр сарын 28-нд ИЗН-ын  их хурал болж, ИЗН-НН байгуулагдсан тухай  мэдээлэл тарсан байна. Энэ нь ИЗН-д Ногоон намаас 330 гишүүн орсон тухай бөгөөд энэ мэдээлэл үндэслэлгүй. МНН тусдаа оршин тогтнож байхад хууль бусаар нэрийг зээлдэж, мөн ИЗН-д гишүүд элссэн талаарх ташаа мэдээллийг хүргэсэн” гэв. 

Мөн “Д.Энхбат 30 хүний хамтаар МНН-д орж , дараа нь ИЗН-д орсон гэнэ.  Эдгээр хүмүүс нь МНН-д харьяалалгүй бөгөөд харьяалалтай байсан ч нэг намд байгаа хүмүүс өөр хүчний намд элсэн орох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Улс төрийн намын хууль дүрмийн дагуу  намаас гарах өргөдлөө анхан шатны байгууллагадаа өгөөд, намынхаа батлахыг хураалгасны дараа гарсанд тооцдог” гэж мэдэгдэв

Харин намын нэрний маргаантай асуудлын талаар МНН ногоон гэдэг үгийг өмчилсөндөө бус, хууль эрх зүйн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй улс төрийн хүчний нэрийг ашиглах учиргүй хэмээн хурлын үеэр дурдсан юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж