Тэнүүн шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Тэнүүн шинэ цомог гаргана

Дуучин Тэнүүн он гарсаар цомгийн ажилдаа идэвхтэй оржээ. Тэрбээр тун удахгүй цаг хугацааны хувьд хоорондоо нэг их холгүй хоёр цомог гаргах гэнэ. Харин цомгоо цөөхөн тоогоор хэвлэх тул авах хүсэлтэй хүмүүс түүний Facebook хуудсан дахь Tenuun хаягаар зочлон, захиалж болох аж. Тэрбээр “Bro’s records”-той хамтран ажилаж байна. Тус рекордс-д продюссер, дууны найруулагч М.Болд  буюу Томоо, продюссер,хөгжмийн зохиолч Г.Онон, гитарчин Алтангэрэл буюу Aтка нар ажилладаг юм. Тэнүүн тун удахгүй шинэ цомог, тоглолтоороо фенүүдээ баярлуулах нь ээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж