Э.Ууганбаяр “үнэтэй” жүжигчин

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Э.Ууганбаяр “үнэтэй” жүжигчин

“Амьдралын амт”, “Буруу эргэлт”, “Амьдралд тавтай морил” гээд хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд хүч сорьж амжсан жүжигчин Э.Ууганбаяр чадвар, чансаагаа харуулж яваа шинэ цагийн “нийслэл хүү”.  Жүжигчнээс илүү хөтлөгчийн карьераар амжилт олж, түүндээ ч урамшсан Ууганаа реклам, зар сурталчилгаа, кино, элдэв янзын арга хэмжээ, шоу хөтлөх санал байнга хүлээж авдаг гэнэ. Тиймдээ ч өөрийгөө “мэдэрсэн” тэрбээр “Одоо бол би онгирно шүү. Телевизийн шоу хэсч, реалити шоу хөтөлж, олон байгууллагатай хамтарч ажилласнаараа би хэнийг ч дагуулахгүй” хэмээн ярьж, өөрийгөө үнэтэй жүжигчин хэмээн цоллох болсон гэнэ шүү.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж