Израилийн нисэх хүчний шинэ командлагч томилогдов

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Израилийн нисэх хүчний шинэ командлагч томилогдов

Израилийн  Нисэх хүчнийшинэ командлагч 2012 оны  тавдугаар сард ажилдаа орно. Түүнд дэвшсэн хүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Бенни Гантц (Benny Gantz) ба Батлан хамгаалахын сайд Эхуд Барак нар батласан байв. Defense News мэдээлснээр, 52 настай хошууч генерал Амар Эшель (Amir Eshel) энэ тушаалд 54 настай хошууч генерал Идо Нехуштаныг  (Ido Nehushtan) солин гарч ирэх гэнэ. Эшель 1977 онд цэрэгт татагдан нисэхийн курст суралжээ. 1979 оноос дайрагч A-4 Skyhawk ба F-16 Fighting Falcon сөнөөгч онгоцны нисгэгч байв. 1993-1995 ондад F-4 Phantom гэр гэх сөнөөгч онгоцны нисэхийн эскадрилийг командалсан ба 2001 онд Тель-Ноф баазын, 2004 оноос Нисэх хүчний агаарын ажиллагааны даргаар ажиллажээ. Ливаны дайнд оролцсон байв. Израилийн Нисэх хүчний командлагч дөрвөн жилд солигдох ээлжтэй.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж