АТГ 144 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

АТГ 144 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн  2011 онд 365 үйлдэлтэй, 324 холбогдогчтой, 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн  30 хувьд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорын байгууллагад шилжүүлж,  52 шүүгдэгчид холбогдох 21 хэргийг шүүхээр шийдүүлсэн  байна.  Түүнчлэн 40 шүүгдэгчийг гэм буруутайд тооцон ял шийтгэж, гурван шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрүүлж, 18 хүнд хорих ял ногдуулжээ.
Хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг авч үзвэл улс төрийн албан тушаалтан 24, төрийн захиргааны албан тушаалтан 68, төрийн тусгай албан тушаалтан 25, төрийн үйлчилгээний албан тушаалтан 66  хүн авлигын  хэрэгт  холбогдон шалгагдсан байна.  Мөн аж ахуй нэгж, байгууллагын албан тушаалтан 138, гадаадын гурван иргэниг  шалгажээ. Нийт эрүүгийн хэрэгт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирч, мөрдөн байцаалтын явцад 4.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж