Бүх нийтийн их цэвэрлэгээ болно

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн их цэвэрлэгээ болно

Монгол хүн бүр үндэстнийхээ уламжлалт цагаан сарын баяраар орон гэрээ цэвэрлэн, шинэ дээл, хувцас, сайн хүлгээр гангаран шинэ онтойгой золгодог уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу нийслэлийн иргэд сар шинийн өмнө хогноосоо бүрэн салах нь ээ. Нийслэлийн иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой нийтийг хамарсан их цэвэрлэгээг энэ сарын 15-19-нд хийхээр болжээ.

Энэхүү цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд, хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, хороо, СӨХ, иргэд болон оюутан сурагчид оролцох юм байна. Их цэвэрлэгээний үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэхээс гадна сурч, ажиллаж амьдарч буй орчиндоо чийгтэй цэвэрлэгээ хийн, гэр хорооллын дунд гуу жалганд үүсч хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм байна. Харин уг их цэвэрлэгээнд хангалтгүй болон огт оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх болон хуульд заасны дагуу 100-150 мянган төгрөгийн торгууль тавих зэрэг арга хэмжээг авах гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж