Нийслэлийн зүүн бүсэд хогийн цэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Нийслэлийн зүүн бүсэд хогийн цэг байгуулна

Нийслэлийн иргэд жилд дунджаар 400 мянган тонн хог хаядаг, гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Хуримтлагдсан 70-80 мянган тонн хур хогийг энэ онд цэвэрлүүлэхээр 1.7 тэрбум төгрөгийг дүүргүүдэд хуваарилжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 мянган шоо метр талбайг хогноос салгахад 360 сая төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 10 мянган шоо метр талбайг хоггүй болгоход 135 сая төгрөг зарцуулахаар болсон байна.

Уг нь хотын хог хаягдлыг Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгт булж байгаа ч  энэ жил Улаанбаатарыг цэвэрлэхэд гарах 67.5 мянган шоо метр хогийг эдгээр цэгт булшилж дийлэхгүй. Иймээс Баянзүрх дүүргийн XX хороонд Зүүн бүсийн хогийн цэг байгуулж ирэх дөрөвдүгээр сараас хур хогийг булшилна гэж албаны хүн мэдэгдсэн байна. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж