В.Путин замын түгжрэлийг бууруулна гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

В.Путин замын түгжрэлийг бууруулна гэв

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, сөрөг урсгал руу хүртэл дайрдаг Төрийн өндөр албан тушаалтнуудын эрх ямбыг хязгаарлаж, Москва хотын замын түгжрэлийг багасгана гэж амлажээ. Москва хотын замын түгжрэлд багагүй нэрмээс болдог албан тушаалтнуудын эрх ямбыг бууруулах нь хээл хахуульд идэгдсэн гэж ихээр шүүмжлүүлж буй В.Путиныг ирэх гуравдугаар сарын сонгуульд өрсөлдөх тийз болох юм. Хөл хөдөлгөөн ихтэй Москва хотод Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон гадаадын зочдын цувааг өнгөрүүлэхээр замын хөдөлгөөн өдөр болгон хэсэг хугацаанд саатдаг нь Москвачуудыг багагүй бухимдуулдаг аж. Заримдаа өндөр албан тушаалтнуудын цуваанаас болж Москва хотын замын хөдөлгөөнийг цаг гаран хаах тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. Харин уурлаж бухимдсан зорчигчид тэднийг хажуугаар нь өнгөрөхөд сигналаа байдгаар нь дуугаргаж эсэргүүцлээ илэрхийлдэг байна. Хүнд суртлыг эсэргүүцсэн иргэдийн хандлага улам ширүүсч буйг анзаарсан В.Путин өчигдөр сонгуулийн кампанит ажлын зохион байгуулагч нартай уулзахдаа албан тушаалтнуудын эрх ямбыг хязгаарлахаа амласан гэнэ. Москва хотод цэнхэр гэрэл анивчуулж, замын хөдөлгөөнд онцгой эрх эдэлдэг 890 гаруй албан тушаалтнууд байдаг аж. Гэвч замын хөдөлгөөний онцгой эрхийн хязгаарлалт Ерөнхий сайдад өөрт нь болон парламентын спикер, бусад өндөр албан тушаалтнуудад үйлчлэхгүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж