Валентинд зориулсан iPad-ны гэр

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Валентинд зориулсан iPad-ны гэр

Удахгүй дурлалт хосуудын хүсэн хүлээдэг Гэгээн Валентины өдөр болно. Энэхүү баяраар нэртэй загварын орднууд бүсгүйчүүдэд зориулсан гоёмсог iPad-ны гэр худалдаанд гаргаад байна.

Yves Saint Laurent улаан өнгөтэй, өөрийн логог томоор байрлуулсан, цэвэр савхин гэр урласан ба 480 ам.доллараар үнэлээд буй аж.

Azzedine Alaia нүд эрээлжлэм дугариг хээ бүхий чамин хийцтэй iPad-ны савхин гэр бүтээсэн ба үүнийгээ 990 ам.долларын үнэтэй худалдаалж байна.

Харин Emilio Pucci загасны хайрс шиг хээ бүхий ягаан өнгийн iPad-ны гэрийг 830 ам.долларын үнээр танд санал болгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж