Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Хаус эмч баяртай

“Фокс” телевизийн “Хаус” олон ангит цуврал кино найман жил үргэлжилсний эцэст төгсөх гэж байна. Киноны продюсер Хаус эмчийн дүрийг бүтээсэн Хю Лаури “Хэдийгээр ийм шийдвэр гаргахад хэцүү байгаа ч одоо яая гэхэв. Дуусгая даа” хэмээн өгүүлэв.

Түүний өгүүлснээр Хаус эмч бол учир битүүлэг, хачин жигтэй, товчхондоо бол оньсого шиг хүн. Үзэгчдийг соронздож чаддаг энэ оньсого Хаусын дотор нуугдаж байгаа дээр нь төгсгөх нь дээр гэж киноны уран бүтээлчид үзсэн байна. Хаусын дүрээр сая сая үзэгчдэд танил болсон Хю Лаури Эммигийн шагналт жүжигчин билээ. Хари тэрбээр сүүлийн үед каунтри стилийн дуугаар дуулан чамгүй амжилт олж байгаа бөгөөд цомог гаргахаа мэдэгдээд байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж