УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь Монгол ардын намын бүлэг тус бүр 14.00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Тус хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэсэг гишүүдээс Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр үдээс өмнө УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Тус бүлгийн хувьд УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, УИХ-аас Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж