Тэмээний баяр тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Тэмээний баяр тэмдэглэлээ

Өмнөговь аймаг уламжлалт ингэний айрагны баяраа  амжилттай зохиолоо. Долоо дахь жилдээ болж буй “Ингэний айрганы баяр”-ын үеэр ингэний сүү, цагаан идээний үзэсгэн худалдаа зохион байгуулж, мөн “Тэмээн поло” аймгийн аварга шалгаруулах тэмцээн, хурдан тэмээний уралдаан, үржлийн шилмэл буур, ингэ шалгаруулах, тэмээтэй сайхан хос шалгаруулах, тэмээний үзэсгэлэнг сурталчлах зэрэг арга хэмжээ болсон байна. Баярын эхний өдрийн буухиа тэмцээнд Ханхонгор сумын Жаргалант багийн Б.Батэрдэнэ ахлагчтай бага тэргүүлж, Булган сумын Б.Жамъянахлагчтай баг удаалсан байна. Харин гуравдугаар байрт Ноён сумын Ш.Ганбат ахлагчтай баг тус тус шалгарчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж