Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

“Кармен”-тай болзоё

Ж.Бизэгийн алдарт “Кармен” дуурийг өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох гэж байна. Энэ удаагийн “Кармен” дуурьд театрын гоцлол дуучин Р.Доржхорол Карменд, Дон Хозед Б.Дамдинсүрэн,Эскамилиод Ч.Энхтайван, Данкайро Ц.Баттөр, Ремендадо Г.Шижирболд, Цунига Ч.Чинзориг, Моралес Э.Амартүвшин, Микаэла С.Мөнгөнцэцэг, Мерседес Ц.Ариунаа, Фраскита Н.Туяа нар тус тус тоглох юм.

Дуучин Р.Доржхоролын хувьд анх удаа “Кармен” дуурьд тоглох гэж байна. Ж.Бизэгийн “Кармен” дуурийг ан 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байжээ. Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурьд Кармен бүсгүйн тухай өгүүлдэг аж.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж