Японы эзэн хаан эмнэлэгт хэвтэв

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан эмнэлэгт хэвтэв

Японы эзэн хаан Акихито бямба гаригт сүүлийн гурван сарын дотор хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтлээ. Энэ тухай эзэн хааны ордноос мэдээлжээ.

Оросын ИТАР-ТАСС мэдээлснээр эзэн хаан Токиогийн их сургуулийн эмнэлэгт кардиологийн шинжилгээ хийлгэнэ. Зүрхний ажиллагааны доголдлыг харуулсан сүүлийн электрокардиографийн шинжилгээний дүн нь эмнэлэгт хэвтэх шалтгаан болсон байна.

Өнгөрсөн жилийн газар хөдлөлтийн дараах цунамид нэрвэгдсэн нутгаар 77 настай эзэн хаан бие султай байсан ч хэд хэдэн удаа хатан хаан Митикогийн хамт очиж хүмүүстэй уулзаж байв. Тэр нь хааны биеийн байдалд нөлөөлсөн байж магадгүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хаантан хатгаа аван эмчлүүлж байжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж