Хьюстон “X Factor”-т уригдсан байжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Хьюстон “X Factor”-т уригдсан байжээ

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хоолойтой дуучин хэмээн тунхагладаг Уитни Хьюстон 48 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд хөгжмийн ертөнцийнхөн тэр аяараа эмгэнэн гашуудаж байна. Рианна, Жастин Бибр, Кэти Перри  нарын энэ цаг үеийн шилдэг залуу дуучид өөрсдийн Твиттер хуудсандаа алдарт дуучныг таалал төгссөнд харамсан, сэтгэгдлээ хуваалцсан бол нэрт продюсер Саймон Коуэль “Хьюстоныг Америкийн шилдэг дуучин шалгаруулах “X factor” шоуны шүүгчээр сонгосон байсан юм. Гэвч…” хэмээн бичжээ.

Уитни Хьюстоны хамгийн дотны найз Mariah Carey “Миний эрхэм найз хорвоог орхисонд маш их цочирдож, зүрх сэтгэл минь эмгэнэн гашуудаж байна. Түүний гайхалтай дуу хоолойг дэлхийн сая сая шүтэн бишрэгчид нь хэзээ ч мартахгүй, дурсан санана гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. Харин Хьюстон загалмайлсан эх гэгддэг алдарт дуучин Арета Франклин “Би одоохондоо юу ч хэлж чадахгүй байна. Би телевизээр энэ тухай сонсоод үнэхээр итгээгүй, маш ихээр цочирдсон”  хэмээн сурвалжлагчдын асуултанд хариулсан байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж