П.Орхон Ясар Догугаас хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

П.Орхон Ясар Догугаас хүрэл медаль хүртлээ

Туркийн алдарт бөх Ясар Догугийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 10-12-нд Анкара хотноо боллоо. Тус тэмцээнд Монголын баг тамирчдаас “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цонтбаярын удирдлага дор гурван бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд П.Орхон хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ.

Эрэгтэй, чөлөөт бөхийн төрөлд 15 орны 205 бөх барилдсанаас 60 кг-ын жинд хүч сорьсон Б.Батмагнай эхний тойрогт Туркийн бөх Режеп Акташт оноогоор ялагдаж, дагах барилдаанд Азербайжаны бөх Жабраил Хасановыг хожсон ч удаахь барилдаанд ОХУ-ын бөх А.Анисимовт 0:5, 1:0, 0:1 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна. Мөн тус жинд зодоглосон Н.Лхамгарваа эхний тойрогт Казахстаны бөх А.Бакеевт 0:1, 0:2 харьцаатай дийлджээ.

Харин эмэгтэй, чөлөөт бөхийн төрөлд найман орны 40 бөх зодоглосноос 55 кг-д П.Орхон хүрэл медалийн эзэн болжээ. Тэрбээр эхний тойрогт Туркийн бөх Зейнел Йылдырымтэй таарч, ялагдсан ч дагах барилдаанд ялж, медалийн тавцанд гарсан байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж