Төрсөн өдрийн мэнд, Мээдээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд, Мээдээ

“Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Мээдээг фенүүд нь сар шинийн баярын үеэр мэндэлсэн гэдгийг андахгүй байх. Шоколад, амттанаас буцдаггүй Мээдээ айлын найман хүүхдийн тав дахь нь буюу “одонгийн хүүхэд” болон мэндэлжээ. Мээдээ багадаа гэрийнхээ “чихрийн дайсан” нь байсан гэнэ. Хөгжим, бүжгийн сургуулиас  “Камертон” хамтлагтай уран бүтээлээр холбогдсон тэрбээр хамтлагаараа олон арван цомог гаргаснаас гадна 2005 онд бие даасан анхны "Мi Аmоге" цомгоо фенүүддээ хүргэсэн.

Саяхнаас “В” продакшн, “Боловсрол” суваг телевизтэй хамтран “Камертон-2″ төсөл хэрэгжүүлж байгаа “Камертон”-ы залуус шинэ цомог гаргаж, төслөөс шалгаруулсан хамтлагтайгаа уран бүтээлээрээ өрсөлдөх юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж