Н.Энхбаяр: Их хуралдай хийхийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Их хуралдай хийхийг дэмжинэ

МАХН, МҮАН-аас хамтран зохион байгуулж буй Нээлттэй хэлэлцүүлэг МҮЭСТО-нд болж байна. Хэлэлцүүлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн Г.Уянга, БНН-ын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй дээрх намуудын болон “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Миний монголын газар шороо” хөдөлгөөн, “Үндэсний хас” хөдөлгөөн, “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе” хөдөлгөөн, “Тусгаар тогтнол эвсэл”, “Амлалт нэхэх ард түмний холбоо”, “Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо”, “Даяар монгол” хөдөлгөөн, “Алтан ураг Чингүнжав сан” ТББ, “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв” ТББ, “Гонгоржавын Бошигт” сан, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын 800 гаруй төлөөлөгч оролцож байна. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарын байр суурийг сонирхлоо.

Н.Энхбаяр: Ард түмний их хуралдай хийхийг дэмжинэ

-Энэ хуралдааныг хэдийгээр хоёр нам зохион байгуулж байгаа боловч улс орныхоо төлөө санаа зовнин ажиллаж байгаа бусад нам, эвсэл, хөдөлгөөнүүдийг урьсан. Ингээд бүгдээрээ нээлттэй хэлэлцүүлэг хийе, нээлттэй хуралдъя, асуудлуудыг ярилцъя, асуудлуудын талаар санал солилцъё гэж зорьсон юм. Миний ойлгож байгаагаар энэ хуралдаанаас Бүх ард түмний их хуралдай зохион явуулах уриалга гарах байх. Ийм уриалга, ийм шийдвэр гарвал бид дэмжих болно. Түүнчлэн бид хамтарч эвсэл байгуулах тухай өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр ярилцаж байна.

М.Энхсайхан: МАХН, МҮАН Иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэнэ

-Өнөөдөр МАХН, МҮАН-ын улс төрийн холбооны нээлттэй хуралдаан болж байна. Нээлттэй хэлэлцүүлэг-хуралд маань Улаанбаатар хот болон орон нутгаас уригдсан олон төлөөлөгч оролцож, улс орны өмнө тулгамдаад байгаа нөхцөл байдлын тухай ярилцаж байна. Бид энэ хурлаас Бүх ард түмний их хуралдайг хэрхэн зохион байгуулах талаар санал бодлоо нэгтгэх зорилготой юм. Мөн удахгүй болох УИХ-ын сонгуульд оролцохдоо МАХН, МҮАН төв нь байж бусад нам, иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэн, өрсөлдөх талаар ярилцаж байна. Үүн дээр саналаа нэгтгэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж