Уитни Хьюстоны цомог 7500 төгрөг гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Уитни Хьюстоны цомог 7500 төгрөг гэнэ

Попын хатан хаан Уитни Хьюстон 48 насандаа таалал төгсч, дэлхийн мянга, мянган шүтэн бишрэгчид нь гашуудалтай байгаа энэ үед түүний цомог өндөр үнэд хүрч, олдохгүй байгаа гэнэ. Уитни Хьюстоний гаргасан цомгийн борлуулалт дэлхийн өнцөг булан бүрт өсч, зарим газарт олдохгүй, дуусаад байгаа аж.

Харин Монголд түүний цомгийн борлуулалт тийм ч сайн биш байгаа бололтой. “Hi-Fi Records”-т түүний сүүлд гаргасан “I Look to You” цомгийг худалдаалж байгаа юм. Үнийн хувьд 7500 төгрөг гэнэ. “Hi-Fi Records”-оос цомгийн борлуулалт хэр байгаа талаар тодруулахад “Одоохондоо нэг их зарагдаагүй байна. Ганц, хоёрхонг л зарсан байна” хэмээв.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж