Эзэн хаан мэс засал хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Эзэн хаан мэс засал хийлгэнэ

Эмч нар Японы эзэн хаан Акихитогийн зүрхний гол судсанд ирэх 18-ны өдөр мэс засал хийхээр болжээ. Одоо 78 настай эзэн хаан зүрх, судасний өвчний шинжилгээ хийлгэхээр өнгөрсөн бямба гаригт эмнэлэгт хэвтжээ.

Ням гаригийн шөнө  хааны судасны шинжилгээг хийжээ. Акихито 1989 онд эцгийгээ нас барсны дараа хаан ширээнд суужээ. Тэр өндөр настай болсон ч өнгөрсөн оны цунами дайрсан нутгаар хэд хэдэн удаа явж хүмүүстэй уулзаж байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж