Дөрвөн баг хожигдолгүй явна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Дөрвөн баг хожигдолгүй явна

Сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ-аас зохион байгуулдаг “Спрайт супер лиг”-ийн тэмцээний тойргийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжиллээ.

Зургаа дахь жилдээ болж буй тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байгаа. Багууд одоогоор дөрвөн тоглолт хийгээд байгаа бөгөөд МСБХ-ны лигийн тэргүүн тоглогч Г.Ихбаяр, О.Ууганбаяр нараар хүчээ зузаатгасан энэ жилийн “Спрайт хөгжлийн лиг”-ийн аварга “Танан Импекс” болон “Эрдэнэдрийлинг RIGS”, Дархан-Уул аймгийн “Дархан” баг 100 хувийн амжилттай байна. Эмэгтэйчүүдээс “Спрайт супер лиг”-т анх удаа өрсөлдөж буй “Говь 81” баг ганц хожигдолгүй явна.


“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж