Ачааны машин галт тэрэгтэй мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Ачааны машин галт тэрэгтэй мөргөлджээ

Сайншандаас Зүүнбаян явах чиглэлийн гуравдугаар гарам дээр “Бенз” маркийн 79-16 УНМ дугаартай автомашин ачааны галт  тэрэгтэй мөргөлдсөн байна. Дорноговь аймгийн замын цагдаагийн газраас дээрх хэрэг гарсантай холбогдуулан төмөр замын гармаар гарахдаа замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн заалтыг заавал биелүүлж байхыг онцгойлон анхааруулсан байна. Осолд өртсөн автомашины жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж гарсан байх магадлалтай гэж  цагдаагийн байгууллагаас үзэж байгаа юм байна. Аз болоход хүний амь үрэгдээгүй, автомашины жолооч бэртэж гэмтээгүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж