Марк Шагалын үзэсгэлэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Марк Шагалын үзэсгэлэн гарлаа

Мадридын музейд нэрт зураач Марк Шагалын үзэсгэлэн нээгдлээ. Дэлхийн 30 гаруй музей, хувийн галерейнуудаас цуглуулан авчирсан 150 гаруй бүтээлийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Анх удаа Шагалын ийм олон тооны бүтээлийг нэг дор авчран ийм томоохон үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ юм. Үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Зөвлөлтөд төрсөн Марк Шагалыг 1910-аад онд Парист ирэхэд импрессионизм үеэ элээн кубизм ид дэлгэрч байжээ. Түүний бүтээлд кубизм өөрийн өнгө төрхөө шингээсэн ч тэрбээр өнгө болоод шийдлийн хувьд зөвхөн өөрийнхөөрөө, Шагалын гэх ертөнцөөрөө туурвидаг байсан гэдэг. 1930-аад оны фашизм харин түүний уран бүтээлд бараан сүүдэр авчирсан юм.

Зураач, яруу найрагч Марк Шагал 1887 онд Зөвлөлтөд төрсөн бөгөөд 97 насандаа Францад таалал төгссөн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж