Чуулганыг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Чуулганыг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрхийн зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай гэсэн багц төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгаж байгаад завсарлалаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ. Уг нь УИХ-ын даргын хувьд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг гараас гаргахыг ихэд чармайсан ч гишүүд нэг, хоёроороо гарч явсаар санал хураалгахад ирц хүрэхгүй болж ирсэн юм. Улмаар гурван гишүүн чуулганд орж ирж ирц бүрдүүлэх шаардлага байна гэдгийг Д.Дэмбэрэл дарга хэлсэн ч, хэн ч ирсэнгүй, мөн үдийн цайны цаг болсон тул үдээс хойш төслийг үргэлжлүүлэхээр болж тогтлоо. Дашрамд сануулахад дээрх хуулийн төслийн өмнө хэлэлцэж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж