Шинээр хогийн цэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Шинээр хогийн цэг байгуулна

Нийслэлийн бүх хогийг Улаанчулуутын хогийн цэгт хаядаг байсан бол энэ оноос шинээр хогийн цэгийг нээхээр болжээ. Хуримтлагдсан хогийг зайлуулах ажилд энэ онд нийслэлээс 1.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ онд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг Цагаан давааны зүүн аманд хогийн шинэ цэг байгуулахаар болжээ. Уг ажлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжсэн ба хөрөнгийг нь энэ оны бүтээн байгуулалтын төсөвт тусгахаар болсон аж. Шинэ хогийн цэгийг 16.4 га талбайтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд өдөрт 150-160 тонн хог асгана гэж тооцжээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж