Ховдын 17 сумын даамлыг шагнаж урамшуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Ховдын 17 сумын даамлыг шагнаж урамшуулжээ

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  /ГХБХБГ/-аас бүх сумдын дарга, даамал  нарт  нэгдсэн сургалт, семинар зохион байгуулжээ. Сургалтад ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд болон 17 сумын даамлууд оролцсон байна. Сургалтыг ГХБХБГ-ын дарга У.Батзаяа нээж байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, дэвшүүлсэн зорилт төлөвлөгөөний биелэлт үр дүнг танилцууллаа. Уг сургалтын  зорилго нь Газрын тухай хууль, Газар өмчлөлийн тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль, дүрэм заавар, журам газрын нэгдмэл сан, программ хангамжид суралцах, Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө боловсруулахад чиглэгдсэн байна.Сургалтын үеэр газрын даамлуудад ГХБХБГ-ын мэргэжилтнүүд ажил мэргэжлийн чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага материалаар хангажээ. Өнгөрсөн оны хийсэн ажлын үзүүлэлт, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, даамлуудыг байр эзлүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулсан байна. Мөн  үр дүнгийн гэрээний биелэлтээр Манхан сумын газрын даамал Ц.Нансалмаа тэргүүн байр, Ховд сумын газрын даамал Х.Жанар хоёрдугаар байр, Мөст сумын газрын даамал С.Ганцоож гуравдугаар байрт шалгарчээ. Тус аймгийн ГХБХБГ-аас  Манхан, Дарви, Дуут сумдад энэ онд мониторонгийн шалгалт хийхээр болсон юм.
                                                                                                 

Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж