Алан хядагчийн гараас бөмбөг нь унан дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Алан хядагчийн гараас бөмбөг нь унан дэлбэрчээ

Тайландын нийслэлд хэд хэдэн дэлбэрэлт гарчээ. Гурван ч удаа дэлбэрэлт болсон гэж гэрчүүд ярьж байна. Урьдчилсан мэдээгээр дөрвөн хүн хэлмэгдсэн бололтой.

Приди Пханомьонга гудамжны уулзварт болсон эхний дэлбэрэлтэнд хөлсний тэрэг гэмтэн жолооч ба үйлчлүүлэгч нь гэмтсэн байв. Гадаад байрын царайтай нэгэн эр цагдаа руу бөмбөг шидэх гэж байтал гараас нь мултран унаж дэлбэрэн алан хядагчийн хоёр хөлийг тасджээ. Тэр одоо эмнэлэгт байгаа ба биеийн байдал нь хүнд гэнэ. Тэр хүнийг Ираны иргэн гэж цагдаагийнхан хэлсэн байна.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж