Б.Батзориг Украйнаас мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Б.Батзориг Украйнаас мөнгөн медаль хүртлээ

Украйн улсын Киев хотноо тус улсын алдарт бөхчүүд, дасгалжуулагчдын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид гурван медаль зүүсэн байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Батзориг дөрөв ялж, нутгийн алдартай бөх А.Стадникт ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Харин эмэгтэй бөхчүүдээс 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг 63 кг-д, ОУХМ С.Бямбацэрэн 55 кг-д тус тус хүрэл медалийн эзэн болжээ. Бусад бөхчүүдийн амжилтыг тоймловол, эмэгтэй, 48 кг-д Ц.Энхжаргал, 63 кг-д О.Насанбурмаа, 72 кг-ын жинд Г.Наранчимэг нар нэг ялаад хоёрдугаар тойрогт дийлдсэн бол эрэгтэй 55 кг-д Т.Даваахуяг эхний тойрогт, 66 кг-д Г.Мандахнаран хоёрдугаар тойрогт ялагджээ.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдээс 74 кг-ийн жинд П.Өнөрбат, 96 кг-д Ч.Батчулуун нар, эмэгтэйчүүдээс  51 кг-ын жинд Д.Отгонцэцэг нар барилдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж