Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“Боолын гэрээ” киногоороо олонд танигдаж, анхны шилдэг туслах дүрийн шагнал хүртэж байсан жүжигчин Г.Отгонцэцэг Улсын драмын эрдмийн театрын залуухан, авьяаслаг, чадвартай жүжигчдийн нэг. Ихэвчлэн эсрэг дүрд тоглодог жүжигчин бүсгүй өдгөө УДЭТ-т тоглож буй дэлхийн болон үндэсний жүжгүүдийн гол болон туслах дүрийг амилуулж байна.

Оюутан цагаасаа загвар өмсөх сонирхолтой байсан жүжигчин бүсгүйг миссүүдийн зиндаанд биеэ авч явдаг гэлцдэг. Энэ нь түүний оюутан ахуйдаа миссийн тэмцээнд оролцож байсантай холбоотой биз. Хааяа нэг ажлынхаа зав зайгаар загварын шоуг чимж амждаг жүжигчин Г.Отгонцэцэгийг “театрын мисс” хэмээн нэрлэдэг юм билээ.
 

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж