Элсэлтийн шалгалтын бүртгэлийг онлайнаар хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтын бүртгэлийг онлайнаар хийж байна

hЭлсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын нэгнээс эхэлжээ. Энэ хичээлийн жилд 36.000 орчим сурагч Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэнэ.

Мөн өмнөх оны төгсөгчид шалгалт өгч их, дээд сургуульд элсэх боломжтой.  Бүртгэл дөрөвдүгээр сарын 16-нд дуусах ажээ. Сурагчид онлайнаар бүртгүүлэх бөгөөд интернэт нэвтрээгүй сумын төвийн хүүхдүүдийг сургууль дээр нь нэгдсэн журмаар зохион байгуулах аж.  Сурагчийн бөглөсөн мэдээлэл, дүнг нягтлан үзээд тухайн сурагчид дүнг эргэн мэдэгдэх гэнэ. Мөн бүртгэлийн мэдээллийг өөрчлөн засварлах боломжгүй ажээ.

ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН БҮДҮҮВЧ :

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж