Синди охиноо загвар өмсөхийг болиулав

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Синди охиноо загвар өмсөхийг болиулав

Супер загвар
өмсөгч Синди Кроуфорд 10 настай охиноо загвар өмсүүлэхийг болиулжээ. Түүний
охин Кайа өнгөрсөн сард Итали дахь Версачийн загварын ордонд рекламны зураг
авахуулж, загварын ертөнцөд гараагаа эхэлсэн. Гэвч Синди Кроуфорд охиноо
хэтэрхий балчир гэж бодсон бололтой 17 хүртэл нь хүлээхээр шийджээ. Супер
загвар өмсөгч маань өөрөө дөнгөж 16 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан ч
охиноо загвар өмсөхөд төдийлэн дуртай биш байгаа гэнэ. Синди “Хэрэв 17 хүрээд
тэр өөрөө дуртай байвал би юу хэлэх билээ?” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж