Ирээдүй бичигдсэн байдаг гэх юм

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Ирээдүй бичигдсэн байдаг гэх юм

Үнэн болов уу. Яаж амьдраад, хаагуур хаагуур манаргаж, хаана яаж мажийх
маань биднийг төрөхөөс өмнө шийдэгдчихсэн байдаг гэж үү. Тийм бол аймаар
л юм. Зурсан зураг, хувь тавилан, заяа төөргийг чинь үзээд хараад,
хэлээд өгье гэсэн "сервис"-үүд энд тэндгүй. Үнэн худлыг нь мэдэхгүй ч
хэлсэн ярьсан нь яг таг таарсан тухай ярихыг бид хангалттай сонсдог.
Хамгийн алдартай зөгнөгчид болох Нострадам, Ванга нарын бичиж, зөгнөж
үлдээсэн нь бараг 100 хувь таарч байгааг баримттай нь уншаад гайхахаас
өөр хэлэх үг олдохгүй юм. Энэ бүхэн юу вэ? Үнэхээр оюун санааны буюу
сүнсний ертөнц оршин тогтноод тэр нь материаллаг ертөнцдөө нөлөөлж
түүнийгээ залж удирдаж байдаг гэдэг нь үнэн гэж үү.
Тэр ертөнцөд хэн
нэг "нөхөр" ирээдүйг програмчлаад сууж байдаг юм уу. Үгүй бол дээрх
нөхдүүд хаанаас тийм "нарийн" мэдээллийг олж уншина вэ.

Онолын тайлбар

Ерэн
хэдэн онд юмуу да. Орчин үеийн шинжлэх ухааны бүх салбарын хамгийн
шилдэг гэсэн эрдэмтэд чуулсан байх юм. Ганцхан асуултанд хариулт өгөх
зорилготой.

Орчлон ертөнц юунаас бүтдэг юм бэ? гэж.

Маргаж маргаж
эцсийн дүндээ нэгэн зүйл дээр санал нэгдэн тогтсон байх юм. Энэ нь юу вэ
гэхээр энэ орчлон 3 зүйлээс бүтэж байна аа. Үүнд:

1. Махбодь
2. Эрчим хүч
3. Онч дохио

Эхний
2 бол ойлгомжтой. Орчин үеийн шинжлэх ухаанд тодорхой болсон зүйл.
Орчлон ертөнц нь махбодиос /Менделеевийн үелэх систем дэх элементүүд/
бүтэх бөгөөд түүнийг хөдөлгөөнд оруулагч эрчим хүчтэй байна. Ертөнцийг
бүрдүүлэгч эгэл хэсэг атомын бүтцээс маш тодорхой харж болно. Харин 3
дахь нь юу вэ? Онч дохионы ертөнц гэдэг ийм юм байдаг энэ байна гээд
харуулах шууд баримт мэдээж байхгүй. Гэвч шууд бус дам баримтууд үй
түмээрээ байдаг байна. Тодорхой жишээг нь хэлье л дэ. Хүн !!! Хүн яаж
бий болдог вэ. Эр эм 2 эс нийлж нэгэн цул эсийг үүсгэдэг. Цаашаа процесс
маш энгийн. Зөвхөн эс хуваагдан үржих зарчмаар л явна. Анхны нэг эс
хоёр болж хуваагдаад 2 нь цаашаа 4, 4 нь 8 гэх мэтчилэн хуваагдан
үржсээр эцэстэй хүн хэмээх төгс амьтаныг үүсгэдэг байна. Гэхдээ энэ
хуваагдах процесс маш нарийн дэс дараатай яг л нэг "нөхөр" удирдаад
байгаа юм шиг эмх цэгцтэй, алдаа мадаггүй явагддаг гэнэ. Тэгвэл тэр эсэд
аль чиглэлд яаж хуваагдахыг "хэн" зааж өгөөд байна. Эсийн бүтэц ДНК-д
энэ мэдээлэл хадгалагддаг гэж таамаглаж байгаа ч тэгвэл тэр мэдээллийг
"хэн" түүнд өгдөг байхав? Үүнийг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс
тайлбарлаж чадахгүй. Учир нь орчин үеийн шинжлэх ухаан зөвхөн нүдэнд
харагдаж, гарт баригдах баримт нотолгоог л үндэс болгодог. Гэтэл
мэдээллийг өгөөд байгаа "хэн" гуайг энэ байна гээд үзүүлэх бодит баримт
хэзээ ч олдохгүй. Учир нь бидний амьдарч буй материаллаг ертөнцөд тэр нь
байхгүй шүү дээ. Бодоод үз л дэ бид оюун ухаант хүмүүс гэж өөрсдийгөө
ярьдаг. Оюун ухаантай гэдгээ мэддэг. Тэгвэл тэр оюун ухаан чинь энэ
байна аа гээд харуулах юм байна уу. Ер нь байж болох уу?Харин энэ мэт
шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй байгаа асуудлыг шашны үүднээс
тун энгийнээр тайлбарладаг. Ингээд бодохоор орчлон ертөнцийн мөн
чанарыг танин мэдэхдээ шинжлэх ухаан махбодь, эрчим хүч гэсэн эхний хоёр
харектеристикийг үндэс болгодог бөгөөд шашин гурав дахийг буюу оюун
санаа, сүнс гэсэн ойлголтыг тулгуур болгодог байна. Угаасаа 3-н
характеристикаар тодорхойлогдох ёстой юмыг хоёр юмуу нэгээр нь
тодорхойлох гэж оролдох нь утгагүй шүү дээ. Үлгэрлэвээс хайрцагны
эзэлхүүнийг олох гэхдээ урт, өргөнийг нь хэмжчихээд өндрийг нь тооцохгүй
толгойгоо гашилгаж суугаатай ялгаа юун. Иймээс л шинжлэх ухаан
хөгжихийн хирээр маш олон чиглэлд мухардмал байдалд орж шашин хөгжихийн
хирээр материаллаг ертөнцөөс тасарч "үлгэр" шинжийг олжээ.Энэ байдлыг
олж харсан бидний үеийн эрдэмтэн мэргэд маань шинжлэх ухааныг мухардмал
байдлаас гаргахын тулд гуравдагч харатеристикийг оруулж ирэх нь зөв
хэмээн үзэж орчлон ертөнцийн эмх замбарааг хадгалан чиглүүлэгч онч
дохионы ертөнц оршин байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Иймээс сүүлийн үед
сүнс судлал, хий ертөнц буюу нарийн энерги судлал, оюун судлалын
салбаруудыг эрчимтэй хөгжүүлж байна.За үндсэн сэдвээсээ жаахан
хазайчихлаа. Хэлэх гэсэн гол санаа бол онч дохионы ертөнц буюу оюун
санаа, сүнсний ертөнц оршин тогнож байна аа гэдэгт бид эргэлзээд байх
шаардлагагүй болжээ. Энэ ертөнцийг бид олж харахгүй ч гэсэн төсөөлж,
дотоод сэтгэлдээ мэдэрч чадна. Учир нь энэ ертөнцөөс мэдээлэл хүлээн
авагч "антени" буюу зөн билгийн мэдрэхүй /6 дахь мэдрэхүй/ бид бүгдэд
бий. Харамсалтай нь энэ мэдрэхүйг бид "унтаа" хэлбэрт нь байлгасаар
насыг элээдэг. Шашны ном судруудад чухам энэ л мэдрэхүйг сэрээж
"албадан" ажиллагаанд оруулахыг сургадаг бөгөөд ингэж сэрээх тодорхой
дасгал бүхэл бүтэн систем бий. Гэхдээ энэ "антени" тийм ч амархан
ажиллагаанд ордоггүй бөгөөд бие сэтгэхүйн маш их тэвчээр, зөв дасгал,
уйгагүй оролдлогын эцэст ажиллаж эхэлдэг байна. Ингэж энэ "антени" -аа
ажилд оруулсан хүнийг гэгээнтэн, хутагт хэмээмой.Харин энэ мэдрэхүй нь
цаанаасаа шууд ажиллагаатай өгөгдөх, золгүй тохиолдол буюу онцгой их
сэтгэлийн хөөрөл эсвэл зүгээр байж байгаа л гэнэт ажиллагаанд орсон
хүмүүс байх бөгөөд бид тэднийг далдыг харагчид гэж нэрлэнэ. Энэ "антени"
нь хэр зэрэг ажиллагаатай гэдгээр эдгээр далдыг харагчид эрэмбэлэгдэх
бөгөөд бүрэн ажиллагаанд орсон нь агуу зөнч, шидийг үзүүлэгч гэгээнтэн,
хагас бурхан болон тодордог байна. Учир нь оюун санааны ертөнц гэдэг нь
нарийн энергийн хэлбэрт орших орчлон ертөнцийн бүхий л үеийн мэдлэг,
мэдээллийн агуу их сан хөмрөг юм. Энэ мэдээллийн ертөнцөд хүн
төрөлхтөний үе үеийн туршид олж цуглуулсан бүх мэдлэг, мэдээлэл төдийгүй
өөр бусад соёл иргэншлүүдийн шилдэг мэдлэгүүд ч бий. / Хязгааргүй энэ
орчлонд хүмүүс бид л оюун ухаант амьтад, зөвхөн дэлхий дээр л соёл
иргэншил бий гэж бодох нь инээдтэй шүү дээ/. Иймээс хүлээн авагч
"антени" -нь бүрэн ажиллагаанд орсон хүн л энэ мэдээллийн далайгаас
хүссэнээ уншиж ингэснээр бүхнийг мэдэгч төгс мэдлэгтэн, өнгөрсөн ба
ирээдүйг нэвт тольдогч нэгэн болдог ажээ.

http://manuul.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж