НОБГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

НОБГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ. Тэд хоёрдугаар сарын 27-ны 09.00 цаг хүртэл албан өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх юм байна.

Сар шинийн баяртай холбогдуулан ард, иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, баярын өдрүүдэд золгуутаар явахдаа цахилгаан хэрэгсэл, яндан зуухны аюулгүй ажиллагааг хангаж, хэвийн эсэхийг нь сайтар шалгаж, ил задгай үнс нурам асгахгүй, хогоо зориулалтын газарт хаяж,  бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг НОБГ-аас онцгойлон анхааруулж байна.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж