Б.Ганбат арслан өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Б.Ганбат арслан өвдөг шороодлоо

Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө. Том цолтнуудад халгаатай гэж тодорхойлж болох дөрвийн даваанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал, Б.Ганбат, Г.Эрхэмбаяр, улсын заан Д.Рагчаа, Ч.Санжаадамба, улсын харцага А.Бямбажав нарын өндөр цолтой бөхчүүд өвдөг шороодоод байна. Харин энэ давааны төгсгөлд улсын заан М.Өсөхбаяр улсын начин Ду.Батбаярыг, улсын харцага Ц.Содномдорж улсын харцага А.Пүрэвжавыг, улсын заан Б.Соронзонболд улсын харцага А.Бямбажавыг тус тус өвдөг шороодуулж, даваагаа ахиулаад байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж