Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Жолооны үнэмлэх хэвлэгч төхөөрөмжид гэмтэл гарсаны улмаас шинээр жолооч болсон болон жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэд түүнийгээ гаргуулж чадахгүй байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн жолооны үнэмлэх хэвлэх таван машин шинээр ашиглаж эхэлснээр өнгөрсөн хугацаанд хуримтлагдаад байсан 14500 орчим жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ. Хэрвээ та жолооны үнэмлэх шинээр авах болон үрэгдүүлсэн үнэмлэхээ авахаар хүлээж байгаа бол энэ талын мэдээллийг 93025241 дугаарын утсаар лавлах боломжтой юм байна.

 
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж