Афганчууд гадныхан амьдардаг байрыг шатаав

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Афганчууд гадныхан амьдардаг байрыг шатаав

Коран судар зэрэг исламын бичиг цаасыг шатаасан зэргийг эсэргүүцэж байгаа афганчууд гадаадынхан амьдардаг зочид буудлыг шатаажээ. Гадаадын 1500 орчим мэргэжилтнүүд амьдардаг нийслэлийн Грин Виллиж гэх районд уг хэрэг гарсан байна. 

Жагсагчдыг хөөн тараахаар илгээдсэн цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэсний улмаас хэд хэдэн хүн шархаджээ. “АНУ-д үхэл”, “Аллах Акбар” гэж хашгирсан мянга орчим хүн гудамжинд үлдэн эсэргүүцлээ үргэлжлүүлэв. Кабул дахь Америкийн Элчин сайдын яам ажиллагаагаа зогсоон ажилтнууддаа хэрэг гараагүй бол гудамжинд гарахыг хоригложээ.

Баграм дахь цэргийн баазад америкийн цэргийнхэн Кораны хэд хэдэн хуулбар зэрэг номуудыг шатаасан тухай мэдээлэл гарсаны дараа энэ үймээн эхэлжээ. НАТО-гийн командлал энэ хэргийн төлөө афганчуудаас уучлалт гуйсан нь хангалтгүй байжээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж