Томуу, томуу төст өвчний дуудлага давамгайлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Томуу, томуу төст өвчний дуудлага давамгайлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллийн төвтэй холбогдож, зарим мэдээллийг авлаа. Тус төвийн ажилтны мэдээлснээр шинийн 3-ны бэлгэт сайн энэ өдөр нийслэл хот 23 шинэ иргэнээр бүл нэмжээ. Шинээр мэндэлсэн иргэдийн ес нь буга намнаач хүү, 14 нь булга эгнээч охин юм байна.

Сар шинийн өдрүүдэд осол гэмтэлд 31 хүн өртжээ. Архи хэтрүүлэн хэрэглэсэн 15 хүн эмнэлгийн тусламж авсан бол нэг хүн осгосон байна. Томуу, томуу төст өвчний 36 дуудлага иржээ. Хүүхдийн түргэнд 347 дуудлага ирснээс томуу, томуу төст өвчний 219, суулгалт өвчний 23 дуудлага гарчээ. Нийтийг хамарсан ноцтой өвчлөлт, хордлого гараагүй байна.

Харин томуу, томуу төст өвчний дуудлага давамгайлж, уг өвчин тархах шинжтэй байгааг анхаарууллаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж