Афганистан дахь дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Афганистан дахь дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байна

НАТО-гийн цэрэг болон Талибаны дайчдын хооронд болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас Афганистан дахь дүрвэгсдийн тоо сүүлийн арван жилд байгаагүйгээр нэмэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

International Amnesty байгууллагын судалгаагаар афганы дүрвэгсдийн асуудал хэцүү байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригийн байдлаар өдөрт ойролцоогоор 400 хүн оршин суугаа газраа орхин дүрвэхэд хүрээд байгаа юм. 2008 оноос хойш 500 мянга орчим хүн орон гэрээ орхижээ.

Дүрвэгсдийн ихэнх нь Кабул, Герат, Мазари-Шариф зэрэг томоохон хотуудыг орхиж байгаа аж. Оршин суугчид дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс айсандаа орон гэрээ орхиж, хээр талд мод шавраар барьсан оромжинд хоног төөрүүлж байна. Одоогоор Кабул хотын 35 мянга орчим оршин суугчид дүрвэсэн бөгөөд нэгдүгээр сард таваас доош насны 20 гаруй хүүхэд осгожээ.

Түүнчлэн Пакистан дахь НҮБ-ын дүрвэгсдийн лагериас эх орондоо буцаж ирсэн зарим афган гэр бүлүүдэд орон байр, ажил олдохгүй байгаа учир гудамжинд гарсан тохиолдол олон байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж