Гараар хийсэн тоглоомууд

Хуучирсан мэдээ: 2012.02.25-нд нийтлэгдсэн

Гараар хийсэн тоглоомууд

Сая 18-нд багын минь цэцэрлэг нээлттэй өдөрлөг зохиогоод. Ээж аавууд
нь очиж хүүхдүүдтэйгээ хамт ангид нь орж тоглож бариад л. За энэ бол
багш нар нь гарын дорх материал ашиглаж хийсэн тоглоомууд. Охин минь их
хөөрхөн тоглоод айсан. Гэртээ тоглоомуудаа нээх тоохгүй, таавчик,
удирдлага зэрэг зүйлүүдийг илүү шохоорхоод байдаг хүн чинь. Ээж нь бас
охиндоо хийж өгмөөр л санагдсан. Худлаа байх дөө…

Зураг1. Хүүхдийн
сүүний саванд уут оёод угласан байдал. Дотор нь энэ бөөрөнхий даавуугаар
хийсэн тоглоомоо (дотор нь нэг юм байгаад байгаан, яг юу гэдгийг нь
хэлж мэддэггүй ээ, нэг тийм хуванцар зүйл) нэг хийж нэг гаргаж тоглоод
байсан.

Зураг2. Эсгийгээр хийсэн байсан.

Зураг3. Охин минь үүнийг их сажигнуулж тоглож байна аа. Ризенийг нь татаад л бас.

http://saruul-uhaan.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж