Баярын өдрүүдэд 56 гомдол иржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Баярын өдрүүдэд 56 гомдол иржээ

Сар шинийн баярын өдрүүдэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд аюулт үзэгдэл,  техникийн холбогдолтой осол, гал түймэртэй холбогдолтой нийт 41 дуудлага бүртгэгдсэн байна. Ирсэн дуудлагыг ангилбал гал түймрийн 24, гал түймрийн зөрчлийн 12, зам тээврийн ослын, цахилгаан шатанд хүн гацсан, цогцос гаргах, цасанд суусан, нүхэнд  унасан гэх дуудлагууд тус бүр нэг ирсэн байна. Техникийн холбогдолтой осол болон гал түймрийн дуудлагад нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид төр, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн 15 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгуулагаас нийт 56 санал гомдол ирсэн байна.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж