Шошго хийдэг компаниуд сургалтад сууна

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Шошго хийдэг компаниуд сургалтад сууна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон тэдгээрийн шошго үйлдвэрлэгч байгууллагуудад сургалт зохион байгуулах ажээ. Учир нь  МХЕГ тухайн үйлдвэрүүдэд байнга шалгалт хийж, гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгадаг. Гэтэл үйлдвэрлэл эрхлэгчид хамгийн энгийн мөрдлөг болгон ажиллах ёстой шошго, хадгалах хугацаа зэрийг зохих журмын дагуу бүтээгдэхүүний савлагаан дээр тавьдаггүй нь нууц биш.  Долоо хоног хадгалах ёстой бүтээгдэхүүнийг  сарын хугацаанд хадгална хэрэглэгчдийг хуурах нь энгийн үзэгдэл болсон. Үнэндээ энэ нь дан ганц тухайн үйлдвэрээс шалтгаалдаггүй гэнэ. Учир нь компаниуд хаяг, шошго хийдэг үйлдвэрт захиалж хийлгэдэг ажээ. Тухайн компани нь шошгоны хэвийг гадаад оронруу захиалж хийлгэхдээ алдаа гаргах явдал их байдаг гэнэ. Албаны хүний хэлж буйгаар бууз, баншийг дээд тал нь сарын хугацаанд хадгалах ёстой гэнэ. Үүнийг шошго хийгч компани нь гадагш хэвээ захиалахдаа гурван сар гэж худлаа бичин явуулчихдаг гэнэ. Нэгэнт гурван сар гэсэн болохоор нөгөө худал бичигдсэн шошгоны хэвээ дахин зөв болгоё гэхэд урьд төлсөн мөнгөө дахин өгөх болдог ажээ. Ингээд компаниуд нь мөнгөө харамладаг уу эсвэл гурван сар хадгална гэх хуурамч мэдээлэл таалагдаж эхэлдэг юм болов уу үүнийгээ дахин өөрчилдөггүй ажээ.

Ямартай ч энэ сургалтад сууснаар аль аль компаниуд нь үйлдвэрлэсэн, хадгалах хугацаагаа үнэн зөвөөр хэрэглэгчдэд мэдээлдэг болох болтугай.

                                    Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж