Өсвөр насны охидыг вакцинд хамруулна

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Өсвөр насны охидыг вакцинд хамруулна

Өсвөр насны 11-15 насны охидыг ирэх сарын 12-ноос эхлэн умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар болжээ. Эхний ээлжинд Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэлийн Баянгол, Багануур дүүрэгт энэ ажлыг зохион байгуулах гэнэ. Эдгээр аймаг, дүүрэгт уг хавдрын өвчлөл өндөр байгаа нь судалгаагаар гарсан учраас эхний ээлжинд сонгожээ. Эхний тунг гуравдугаар сарын 12-16-нд, хоёр дахь тунг тавдугаар сарын 20-25-нд, гурав дахь тунг есдүгээр сарын 10-14-нд хийхээр төлөвлөсөн байна. Улсын хэмжээнд 11-15 насны  нийт 14500 охидыг  вакцинд хамруулна.

                                                                                                                                   О.Ялгуун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж