Б.Одхүү начны хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Б.Одхүү начны хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна

Улсын начин Б.Одхүү өнгөрсөн оны наймдугаар сард хүн зодож танхайрсан хэргээр цагдан хоригдсон юм. Удаа дараа танхайн хэрэгт холбогдсон түүнийг батлан даалтад гаргахгүй, үргэлжлүүлэн хорино гэж байсан ч оны өмнөхөн Сүхбаатар дүүргийн захирамжаар батлан даалтад гаргасан билээ. Хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар Сүхбаатар дүүргийн прокурор Г.Бат-Очироос тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад  прокурорын хяналтад ирүүлсэн. Гэхдээ нэмж шалгах зүйл байсан учир дахин мөрдөн байцаалтад буцаагаад  байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацаа удахгүй дуусна. Тэгээд прокурорын хяналтад ирэх байх. Б.Одхүүг шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасныг  хяналт тавьж буй прокурор эсэргүүцэж, давж заалдсан ч хэрэгсэхгүй болгосон”  гэв.  

Улсын начин Б.Одхүү “River Sounds” клубт өнгөрсөн оны наймдугаар сарын 13-нд танхайран, бусдын биед хүнд гэмтэл учруулсан юм. Тэрбээр тус клубын арын хаалгаар гарч, хэргийн газраас зугтсан ч цагдаагийнхан эрэн сурвалжисны дүнд  саатуулсан билээ. Тэрбээр өмнө нь удаа дараа танхайн хэрэгт холбогдож байсан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж