Каннын наадам Монрогоор “гоёно”

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Каннын наадам Монрогоор “гоёно”

Өнөө жилийн Каннын кино наадам албан ёсны сурталчилгааны хуудсаа жүжигчин Мэрилин Монрогийн зургаар чимэх болсноо зарлав. Нас бараад тавин жил болж байгаа ч Монро дэлгэцийн урлагийн хамгийн алдартай хүний нэгд зайлшгүй тооцогдсоор, гоо үзэсгэлэн, нууцлаг инээд, урин тачаангуй төрхөөрөө олны зүрх сэтгэлд амьдарсаар байгаа билээ.

65 дахь удаагийн Каннын кино наадам ирэх тавдугаар сарын 16-27-нд болно. Италийн кино найруулагч Нанни Моретти энэ удаагийн шүүгчдийн багийг ахална.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж