Сиричүүд шинэ Үндсэн хуулийн санал асуулгыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Сиричүүд шинэ Үндсэн хуулийн санал асуулгыг дэмжлээ

Сирийн ард түмэн бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг дэмжсэн тухай өнгөрөгч даваа гаригт тус улсын телевизээр мэдээлжээ. Санал өгөхөөр ирсэн хүмүүсийн 89 хувь нь шинэ хуулийн төслийг дэмжсэн гэнэ. Албан ёсны дүнгээр бүртгэгдсэн сонгогчдын 57,4 хувь санал асуулгад оролцжээ. Төслийг нэртэй хуульчид, нийгмийн зүтгэлтнүүд боловсруулсан байна. Шинэ Үндсэн хуулиар тус оронд цензурыг цуцалж, олон намын систем бий болгон ерөнхийлөгчийн сонгогдох хугацааг нэг хүний хувьд цөөрүүлж өгсөн байна. Харин ерөнхийлөгчид бараг хязгааргүй эрх өгч байна хэмээн шинжээчид шүүмжлэв. Сирийн сөрөг хүчин сонгуульд оролцохгүй байхыг уриалсан. Тэд Башар аль-Ассадыг огцруулсны дараа л шинэ Үндсэн хуулийг батлах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж