АНУ-ын зургаан мужийг хар салхи дайрчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын зургаан мужийг хар салхи дайрчээ

АНУ-ын төвийн зургаан мужийг дайрсан хар салхинд өчигдөр долоон хүн амиа алджээ. Асар хүчтэй хар салхи лхагва гаригт Иллинойс мужийн Харрисбург хотыг нөмөрснөөс таван хүн сураггүй алга болж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар хотын Шерифын газраас мэдээлсэн байна. Хар салхи хөлбөмбөгийн дөрвөн талбайтай тэмцэх хэмжээний газарт хар мөрөө үлдээсэн гэнэ. Хэдхэн секундын дотор Харрисбург хотын 300 гаруй байшин нурж, үзвэр үйлчилгээний 25 газар сүйдсэн байна. Хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа боловч амиа алдсан болон гэмтэж бэртсэн өөр хүмүүс байж болзошгүй гэж албаны хүмүүс ярьсан байна. Хар салхи Миссури мужид дахин хоёр хүний амийг авч, Кентуки, Теннеси, Арканзас, Индиана мужийг дайрчээ. АНУ-ын Улаан Загалмайн нийгэмлэг хар салхины гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар хотын ахлах сургуулийг түр хоргодох газар болгон анхны туслаж үзүүлж байгаа юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж